ASi Монгол холбоо 2024 оны 4-р сарын 13-ны өдөр Чингис зочид буудалд Ерөнхий чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ASi холбооны гишүүн компаниудын төлөөлөл, сүмийн гишүүд, мөн NSD ASi холбооны Ерөнхийлөгч, Нарин бичиг болон бусад хүндэт зочид урилгаар оролцсон бөгөөд 100 гаруй хүн хамрагдсан юм.
Чуулганы үеэр Адвентист компаниудын үйл ажиллагаа, ASi холбооны түүх, ASi Монгол холбооны танилцуулга болон ирээдүйн ажлын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод олон талын мэдээлэл хүргэж чадсан нь арга хэмжээний голлох хэсэг байлаа. Оролцогчид нь бизнесийн сүлжээ, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, ASi холбооны үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн, Пүрэвжаргал пастороор удирдуулсан магтан дуучид магтаалын үдшийг зохион байгуулж, Бурханы оршихуй, гэгээн мэдрэмжийг бүх оролцогчдод хүргэсэн гайхалтай үдэш болсон юм. Магтаалын үдшийн үеэр оролцогчид сүнслэг нэгдэл мэдэрч, хамтдаа Бурханыг магтахын сайхныг мэдэрсэн нь арга хэмжээний онцгой хэсэг байлаа.
Ерөнхий чуулганы дараа ASi Монгол холбооны Удирдах Зөвлөл жил бүр энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, холбооны зорилго, үйл ажиллагааг олон нийтэд илүү өргөн хэмжээнд хүргэх зорилтыг дэвшүүллээ. Энэ нь гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ олон нийтэд ASi холбооны үйл хэрэг, үзэл санааг сурталчлах чухал арга хэмжээ болох юм.
ASi Монгол холбооны гишүүд болон оролцогчдод дараагийн Ерөнхий чуулганыг тэсэн ядан хүлээж, уг арга хэмжээнд найз нөхөд, ойр дотны хүмүүсээ урьж оролцуулахыг уриалж байна. Дараагийн Ерөнхий чуулганаар дахин уулзахын ерөөл дэвшүүлье!