Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан NSD ASi-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ASi Монгол холбооны Ерөнхийлөгч Л.Болор-Эрдэнэ болон холбооны зохицуулагч Kim YoungSik нар амжилттай оролцлоо. Энэхүү хуралдаанаар Азийн ASi холбоодын үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөнүүдийн талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм.
Хурлын үеэр Азийн бүсийн ASi холбоодын ерөнхийлөгч нар тус бүрийн тайланг тавьж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан нь олон чухал асуудлыг тодорхой болгож, бүс нутгийн ASi холбоодын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг бэхжүүлэх чухал алхам боллоо. Мөн хуралдааны үеэр холбоодын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, өргөн хүрээнд зохион байгуулах талаар санал солилцож, нэгдсэн зорилго чиглэлийн хүрээнд ажиллахаар төлөвлөсөн юм.
Энэхүү хурал нь Азийн ASi холбоодын хувьд онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрч, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсан юм.