УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН НӨХӨРЛӨЛ

Шинээр сонгогдсон ASi Монгол холбооны удирдах зөвлөлийн гишүүд хамтдаа боулинг тоглож, нөхөрсөг уур амьсгалд оройн зоог барин уулзаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Уулзалтын үеэр удирдах зөвлөлийн гишүүд ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, 4-р сард зохион байгуулагдах Ерөнхий чуулганы төлөвлөгөөг гаргасан юм. Энэхүү уулзалтад алс хол Өвөрхангай аймгаас тусгайлан хүрэлцэн ирсэн Ундрам компанийн захирал Б.Гомбосүрэн оролцож, өөрийн санал бодлоо хуваалцсан нь онцлох үйл явдал байлаа.

Уулзалтаар ASi Монгол холбооны удирдах зөвлөлийн гишүүд байгууллагын үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар нухацтай хэлэлцсэн юм. Бид сар бүр гишүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ нийгэмд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах талаар санал нэгдэж, төлөвлөгөө баталлаа. Энэ нь зөвхөн холбооны дотоод уур амьсгалыг сайжруулаад зогсохгүй, олон нийтийн дунд ASi Монгол холбооны нэр хүндийг өсгөх, нийгэмд өгөөжтэй, бодит үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлэх зорилготой юм.

Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн энэхүү төлөвлөгөөний хүрээнд хамтран ажиллаж, холбооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэж, идэвхтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан уулзалт боллоо.

Scroll to Top