УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2024 оны 1-р сард ASi Монгол холбооны Удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагын багийг сонгон, ирэх жилүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх шийдвэр гаргалаа. Хуралдааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100%-ийн санал хураалтаар шинэ Ерөнхийлөгчөөр Pip Investment Partners компанийн захирал Л.Болор-Эрдэнэ сонгогдож, холбооны ерөнхий үйл ажиллагааг удирдахаар болсон юм.

Мөн удирдлагын багийн бусад гишүүдийг дараах байдлаар томилов:

  • Нарийн бичгийн даргаар Сондора компанийн захирал Н.Нямхүү,
  • Санхүүчээр Happy Foods компанийн захирал Б.Ууганцэцэг,
  • Төсөл хариуцсан захирлаар Х.Энхчулуун,
  • Маркетинг хариуцсан захирлаар Ц.Мөнхбилэг,
  • Орон нутаг хариуцсан захирлаар Б.Гомбосүрэн,
  • Шинэ гишүүд хариуцсан захирлаар Пастор Б.Алтанбаатар тус тус сонгогдон ажиллахаар боллоо.

Шинээр томилогдсон удирдлагын баг нь ASi Монгол холбооны үйл ажиллагааг улам өргөжүүлж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх, олон талт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор ажиллахаар төлөвлөж байна.

Scroll to Top