Бидний тухай

ASi гэж юу вэ?

ASi гэдэг нь Adventist-laymen’s Services & Industries гэсэн үгийн товчлол бөгөөд бид Монгол хэлнээ Адвентист бизнес эрхлэгчдийн холбоо гэж нутагшуулсан болно.

ASi холбооны үндэс суурь нь 1904 онд тавигдсан гэж үздэг бөгөөд энэ нь ойролцоогоор 120 гаран жилийн түүхийг харуулж байгаа юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд ASi холбоо үйл ажиллагаагаа явуулж буй. Монгол улсад 2016 онд анх сууриа тавьж одоогийн байдлаар 20 гаран гишүүн байгууллагуудтай өргөжин тэлсээр байна. Адвентист бизнес олшрох тусам Бурханы баярт мэдээ олон мянган хүнд хүрэх боломж нээгдэх юм. Иймээс хэрэв та Адвентист бизнес эрхлэгч эсвэл бизнес эрхлэхээр төлөвлөж буй бол ASi холбоонд нэгдэхийг уриалж байна. Хамтдаа Бурханы баярт мэдээг ажлын талбарт түгээн дэлгэрүүлцгээе!

ЭРХЭМ ЗОРИЛГО

ASi холбоо нь ажил мэргэжил, үйлдвэрлэл, боловсрол, үйлчлэлд оролцдог Долоо дахь өдрийн Адвентист гишүүдийн үүсгэсэн холбоо бөгөөд Христийг хуваалцах зорилгыг эрхэмлэж, ажил эрхлэгчдэд боломжийг үүсгэхийн зэрэгцээ Долоо дахь өдрийн Адвентист сүмийн эрхэм зорилгыг дэмжиж ажиллах зорилготой.

АЛСЫН ХАРАА

ASi холбооны гишүүд бизнес, үйл ажиллагаагаа үнэнч шудрагаар гүйцэтгэж, сүмийн төрөл бүрийн үйлчлэлд идэвхитэйгээр оролцож, сүмийн удирдлагыг эргэлзэлгүйгээр дэмжиж, бусдын хэрэгцээг хангаж, ажил үйлсээрээ Христийг эрхэмлэдгээрээ нийгэмд танигдах юм.

УРИА

“Ажлын талбарт Бурханы баярт мэдээг хуваалцах.”

+3000

Адвентист сүмийн гишүүд

+45

Адвентист бизнес эрхлэгчид

+6

Төсөл хөтөлбөрүүд

+30

ASi холбооны гишүүд

Бидний түүх

Өмнөх Ерөнхийлөгчид

Г.ЭНХТАЙВАН

2016 – 2018

МӨНХСАЙХАН

2018 – 2023

2024 – 2026

Удирдах зөвлөлийн гишүүд

Л.БОЛОР-ЭРДЭНЭ

Ерөнхийлөгч

Н.НЯМХҮҮ

Нарийн бичиг

Б.УУГАНЦЭЦЭГ

Санхүүч

Х.ЭНХЧУЛУУН

Төсөл хариуцсан захирал

Ц.МӨНХБИЛЭГ

Маркетинг харицсан захирал

Б.ГОМБОСҮРЭН

Орон нутаг хариуцсан захирал

С.БАЯНЖАРГАЛ

Үйл ажиллагаа хариуцсан захирал

2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

January 1, 2024

Удирдах зөвлөл

Ерөнхийлөгч Мөнхсайхан ажлаа хүлээлгэн өгч шинэ Ерөнхийлөгчөөр
Л.Болор-Эрдэнэ сонгогдов.

January 1, 2024
February 20, 2014

ТУЗ-ийн нөхөрлөл

Удирдах зөвлөлийн гишүүд Боулинг тоглож, хоолонд орж нөхөрлөв. Цаашдын үйл ажиллагаа болон Ерөнхий чуулганы төлөвлөгөө ярилцав.

February 20, 2014
April 13, 2014

2024 оны Ерөнхий чуулган

Ерөнхий чуулганд NSD ASi холбооны Ерөнхийлөгч болон зочид төлөөлөгчид урилгаар оролцов.

April 13, 2014
May 19, 2024

Хамтдаа хөгжье I сургалт

Өргөл хандив болон Маркетингийн сургалт явагдав.

May 19, 2024
June 16, 2024

Хамтдаа хөгжье II сургалт

Хандлага болон Багийн ажиллагаа сэдвээр сургалт явагдав.

June 16, 2024
July 1, 2024

Олон улсын чуулга уулзалтын бэлтгэл

Олон Улсын чуулга уулзалтад оролцохоор 19 хүн бүртгүүлэв.

July 1, 2024
August 1, 2024

Олон улсын чуулга уулзалт

Олон Улсын чуулга уулзалтад 4 гишүүн амжилттай оролцов.

August 1, 2024
September 7, 2024

NSD ASi ТУЗ-ийн хурал

Тайланд улсын Банкок хотод зохион байгуулагдсан NSD ASi ТУЗ-ийн хуралд Ерөнхийлөгч оролцов.

September 7, 2024
September 10, 2024

Солонгос улсын бизнес айлчлал

Ерөнхийлөгч Солонгос улсад бизнес айлчлал хийж Адвентист бизнесүүдтэй уулзалт хийв.

September 10, 2024
October 27, 2024

ASi Спорт өдөрлөг

Холбооны гишүүд болон сүмүүдийн дунд Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болов.

October 27, 2024
November 24, 2024

Холбооны вэб сайт мэндлэв

www.Asi-Mongolia.com вэб сайт мэндэлж ASi Монгол холбоо мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэх боломжтой болов.

November 24, 2024
October 27, 2024

Шинэ жилийн баяр

2024 оны ажлын тайлан, 2025 оны төлөвлөгөө, ASi Монгол холбооны гишүүдийн нөхөрлөл болон баярын цэнгүүн.

October 27, 2024

ASi холбоонд нэгдэж болох уу?

Таныг урьж байна.

Хэрэв та Адвентист бизнес эрхлэгч эсвэл бизнес эрхлэхээр төлөвлөж буй бол ASi холбооны гишүүн болж бидэнтэй нэгдэж, энэ аугаа ажилд гар бие оролцон хамтдаа хийхийг уриалж байна.

ASi Монгол Холбоо

Бид сар бүр холбооны гишүүд рүүгээ болон нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь Адвентист бизнес эрхлэгчдийг нэгтгэх, хүчирхэгжүүлэх, хамтдээ Бурханы баярт мэдээг илүү олон хүнд үр дүнтэй түгээхэд чиглэх юм.

Адвентист бизнес эрхлэгчдийг нэгтгэх
Хамтын ажиллагааг өргөжүүлэх
Сүмүүдийг дэмжин ажиллах
Ажлын талбарт баярт мэдээг түгээх

ASi Монгол Холбооны

Гишүүн Компаниуд

Scroll to Top