ASi Монгол холбоо сар бүрийн идэвхтэй үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 6-р сарын 16-ны өдөр “Pip Investment Partners” компанийн байранд “Хамтдаа Хөгжье II” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад ASi Монгол холбооны гишүүд болон бусад оролцогчид идэвхтэй хамрагдсан бөгөөд сургалтын гол сэдэв нь Хандлага болон Багийн ажиллагаа байв.
Сургалтын үеэр оролцогчид ажлын хандлага, хувь хүний хөгжилд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн талаар суралцаж, багийн ажиллагааны ач холбогдол, баг дотроо хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах тухай мэдлэгээ өргөжүүлсэн юм. Сургалтын дараа оролцогчид харилцан туршлага солилцож, шинэ мэдлэгийг өөрсдийн ажил амьдралд хэрэгжүүлэх талаар ярилцсан нь үр бүтээлтэй, эерэг уур амьсгалтай арга хэмжээ болж өнгөрлөө.
Энэхүү сургалт нь ASi Монгол холбооны гишүүдийн хувьд хөгжлийн чухал алхам болж, хамтын ажиллагааг улам бататгах, ирээдүйн амжилтанд хамтдаа хүрэх урам зориг өгсөн арга хэмжээ боллоо.