ASi Монгол холбооны Удирдах зөвлөлд чадварлаг боловсон хүчин шинээр нэмэгдэж, холбооны үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахаар боллоо. Шим Тижээл Судлалын төвийн захирал, Доктор С.Баянжаргал ASi Монгол холбооны үйл ажиллагаа хариуцсан захирлаар сонгогдон, албан ёсоор ажиллахаар болов.
Доктор С.Баянжаргал нь хоолзүй шим тэжээл судалгаа шинжилгээний салбарт олон жилийн туршлагатай бөгөөд түүний шинэлэг санаачилга, манлайллын ур чадвар нь ASi Монгол холбооны үйл ажиллагааг илүү өргөжүүлж, үр дүнтэй байдлыг хангах юм. Бурханы баярт мэдээг ажлын талбарт түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна.
Түүний энэхүү шинэ үүрэг, хариуцлага нь ASi Монгол холбооны ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох бөгөөд гишүүдийн итгэл, дэмжлэгийг дагуулсан томоохон алхам болж байна.