ASi Монгол холбооны Ерөнхийлөгч Л.Болор-Эрдэнэ Солонгос улсад ажлын айлчлал хийж, Адвентист бизнес эрхлэгчидтэй чухал уулзалтуудыг зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд Солонгосын Адвентист бизнесүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Уулзалтуудын үеэр талууд бизнесийн салбар дахь туршлага солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, олон талын үр ашигтай хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Энэхүү айлчлал нь ASi Монгол холбооны гадаад харилцааг бэхжүүлж, олон улсын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэх томоохон алхам болсны дээр, Адвентист бизнесүүдийн хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж өгсөн чухал уулзалтууд болж өнгөрлөө.