Удирдах зөвлөлийн шинэ гишүүн

ASi Монгол холбооны Удирдах зөвлөлд чадварлаг боловсон хүчин шинээр нэмэгдэж, холбооны үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулахаар боллоо. Шим Тижээл Судлалын төвийн захирал, Доктор С.Баянжаргал ASi Монгол холбооны үйл ажиллагаа хариуцсан захирлаар сонгогдон, албан ёсоор ажиллахаар болов. Доктор С.Баянжаргал нь хоолзүй шим тэжээл судалгаа шинжилгээний салбарт олон жилийн туршлагатай бөгөөд түүний шинэлэг санаачилга, манлайллын ур […]

ASi Спорт өдөрлөг

ASi Монгол Холбооны зүгээс зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгч байгууллагууддаа маш их баярлалаа! Ивээн тэтгэгч байгууллагууд: Тэмцээний үр дүн: Тус тус шалгарлаа. Тэмцээнийг сайхан зохион байгуулж, шүүсэн хоёр шүүгч нартаа маш их баярлалаа. ASi холбооны удирдах зөвлөлийн баг хамт олондоо баярлалаа. Алс холоос

Солонгос улсад хийсэн бизнес айлчлал

ASi Монгол холбооны Ерөнхийлөгч Л.Болор-Эрдэнэ Солонгос улсад ажлын айлчлал хийж, Адвентист бизнес эрхлэгчидтэй чухал уулзалтуудыг зохион байгууллаа. Айлчлалын хүрээнд Солонгосын Адвентист бизнесүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв. Уулзалтуудын үеэр талууд бизнесийн салбар дахь туршлага солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцаж, олон талын үр ашигтай хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Энэхүү айлчлал нь

NSD ASi ТУЗ-ийн хурал

Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан NSD ASi-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд ASi Монгол холбооны Ерөнхийлөгч Л.Болор-Эрдэнэ болон холбооны зохицуулагч Kim YoungSik нар амжилттай оролцлоо. Энэхүү хуралдаанаар Азийн ASi холбоодын үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөнүүдийн талаар өргөн хүрээнд хэлэлцсэн юм. Хурлын үеэр Азийн бүсийн ASi холбоодын ерөнхийлөгч нар тус бүрийн тайланг тавьж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны

ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ

Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Орландо хотод 2024 онд зохион байгуулагдсан ASi Холбооны Ерөнхий чуулга уулзалтад ASi Монгол холбооны 4 гишүүн амжилттай оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь дэлхий даяар Адвентист бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг нэгтгэдэг томоохон арга хэмжээ бөгөөд ASi Монгол холбооны хувьд туршлага судлах, олон улсын түвшинд харилцаа холбоо тогтоох үнэтэй боломжийг олгосон юм. Тус

ХАМТДАА ХӨГЖЬЕ II СУРГАЛТ

ASi Монгол холбоо сар бүрийн идэвхтэй үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 6-р сарын 16-ны өдөр “Pip Investment Partners” компанийн байранд “Хамтдаа Хөгжье II” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад ASi Монгол холбооны гишүүд болон бусад оролцогчид идэвхтэй хамрагдсан бөгөөд сургалтын гол сэдэв нь Хандлага болон Багийн ажиллагаа байв. Сургалтын үеэр оролцогчид ажлын хандлага, хувь хүний

ХАМТДАА ХӨГЖЬЕ I СУРГАЛТ

ASi Монгол холбоо сар бүрийн идэвхтэй үйл ажиллагааныхаа хүрээнд 2024 оны 5-р сарын 19-ний өдөр “Гайхамшигт Хайр” сүмд “Хамтдаа Хөгжье I” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь гишүүд болон оролцогчдод мэдлэг, туршлага солилцох, бизнес, санхүүгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх чухал боломжийг олгосон юм. Сургалтыг Монголын Адвентист Чуулганы Санхүүгийн хэлтсийн захирал Kim YoungSik удирдаж, оролцогчдод

2024 ОНЫ ЕРӨНХИЙ ЧУУЛГАН

ASi Монгол холбоо 2024 оны 4-р сарын 13-ны өдөр Чингис зочид буудалд Ерөнхий чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ASi холбооны гишүүн компаниудын төлөөлөл, сүмийн гишүүд, мөн NSD ASi холбооны Ерөнхийлөгч, Нарин бичиг болон бусад хүндэт зочид урилгаар оролцсон бөгөөд 100 гаруй хүн хамрагдсан юм. Чуулганы үеэр Адвентист компаниудын үйл ажиллагаа, ASi холбооны түүх,

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН НӨХӨРЛӨЛ

Шинээр сонгогдсон ASi Монгол холбооны удирдах зөвлөлийн гишүүд хамтдаа боулинг тоглож, нөхөрсөг уур амьсгалд оройн зоог барин уулзаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Уулзалтын үеэр удирдах зөвлөлийн гишүүд ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, 4-р сард зохион байгуулагдах Ерөнхий чуулганы төлөвлөгөөг гаргасан юм. Энэхүү уулзалтад алс хол Өвөрхангай аймгаас

УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2024 оны 1-р сард ASi Монгол холбооны Удирдах зөвлөл хуралдаж, шинэ удирдлагын багийг сонгон, ирэх жилүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх шийдвэр гаргалаа. Хуралдааны үеэр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100%-ийн санал хураалтаар шинэ Ерөнхийлөгчөөр Pip Investment Partners компанийн захирал Л.Болор-Эрдэнэ сонгогдож, холбооны ерөнхий үйл ажиллагааг удирдахаар болсон юм. Мөн удирдлагын багийн бусад гишүүдийг дараах байдлаар томилов: Шинээр

Scroll to Top